• 3 way

    Хэрэгсэл

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Нэг дор олон тусал хийх шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
  • Levin tube

    Гуурсаар хооллох шаардлагатай өвчтөн

    ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

    • Гуурсаар хооллох шаардлагатай өвчтөн

    НАЙРЛАГА:

    • Хэмжээ нь 16,18-тай

    АНХААРУУЛГА:

    • Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүний сав баглаа болон дуусах огноог шалгана уу
  • Mini volume

    50

    жижиг гуурс

    ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

    • жижиг гуурс

    НАЙРЛАГА:

    • Хэмжээ нь 80-тай

    АНХААРУУЛГА:

    • Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүний сав баглаа болон дуусах огноог шалгана уу
  • Алостин тарилга /Алпростадил/ 5мкг/мл-2мл

    Зүрх судас /Простагландин Е1 бүлгийн тарилга/

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Артерийн судасны архаг бөглөрлийн тогтвортой байдлын үед мөчдийн шархны эдгэрэлтийг сайжруулах болон өвдөлтийг намдаах (Бюргерийн өвчин, артерийн судасны бөглөрөлт хатуурал)
    2. Давшилтат явцтай системийн хатуурал ба системийн улаан чонон яр өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
    3. Салгалах өвчний захын цусан хангамжийн өөрчлөлтийн үед илрэх зовиурыг арилгах болон захын цусан хангамж ба мэдрэл болон хөдөлгөөний өөрчлөлтийг хэвийн болгох
    4. Цорго (ductus) хамааралт зүрхний төрөлхийн өвчний үеийн артерийн цорго (ductus arteriosus)
    5. Чихрийн шижин өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
    6. Дахин судасжуулах хагалгааны дараа цусны урсгалыг тогтворжуулах
  • Алпродекс/Лактоз + Алпростадил/ 20мкг-5мл

    Зүрх судас /Простагландин Е1 бүлгийн тарилга/

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Салганах эмгэгийн үеийн захын цусны эргэлтийн өөрчлөлтийг дагалдаж илэрдэг субьектив шинж тэмдгийг сайжруулах, захын цусны эргэлт ба мэдрэл болон хөдөлгөөний үйл ажиллагааны өөрчлөлтийг сэргээнэ (венийн судсанд дуслаар)
    2. Дахин судасжуулалтын дараа цусны урсгалыг дэмжих (венийн судсанд дуслаар)
    3. Архаг явцтай бүрэн бөглөрлийн [бөглөрөлтөт тромбангит (Бюргерийн өвчин), бөглөрөлтөт атеросклероз] улмаас үүссэн мөчдийн шархлаа болон тайван үеийн өвдөлтийг багасгах (артерийн судсанд тарих, хэрэв артерийн судсанд тарих нь тохиромжгүй байвал венийн судсанд дуслаар)
  • Ароксол /Амброксол/ 15мг-2мл

    Амьсгалын зам

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Архаг бронхит, багтраат бронхит, бронхын багтраа зэрэг амьсгалын замын салст бүрхүүлийн шүүрлийн өөрчлөлтийн улмаас үүссэн амьсгалын цочмог ба архаг өвчин.
    2. Нярай болон дутуу төрсөн нярай хүүхдийн амьсгалахад хүндрэлтэй болох хам шинж
    3. Мэс заслын өмнөх болон дараах үед. Уушгины талаас илрэх хүндрэлийг эмчлэх болон сэргийлэх.
  • Вазопрессин 20 ОУН-1мл

    Хоол боловсруулах

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Вазопрессиныг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
    2. Өнчин тархины шалтгаантай чихрийн бус шижин
    3. Бөөрний шалтгаантай чихрийн бус шижин ба өнчин тархины шалтгаантай чихийн бус шижингийн ялган оношлогоо
    4. Гэдэсний хийг арилгах (гэдэс дүүрэх, холецистографи болон пиелографийн урьдчилсан эмчилгээ)
    5. Улаан хоолойн венийн судасны өргөслийн цочмог цус алдалтын яаралтай тусламж
  • Векарон тарилга /Векуроний бромид/ 4 мг

    Мэс заслын мэдээгүйжүүлэг, булчин сулруулах /нейромускуляр блокатор/ бүлгийн тариа

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Ерөнхий мэдээ алдуулалтын үед араг ясны булчинг сулруулах
    2. Цагаан мөгөөрсөн хоолойд интубаци тавих үед араг ясны булчингийн сулралыг хадгалах
    3. Хяналтат механик агааржуулалтыг хөнгөвчлөх
    4. Мэс заслын үед араг ясны булчинг сулруулах
  • Витабелла урьдчилж дүүргэсэн тарилга /холекальциферол 5.0мг/ 200,000 ОУН

    Д аминдэмийн дутагдал, ясны сийрэгжилт, Рахит, Дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ.

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    • Витамин Д-ын дутагдал бүхий өсвөр насныхан болон өндөр настангуудын витамины Д-ын дутагдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Витамин Д-ын дутагдал бүхий насанд хүрэгсдийн витамин Д-ын дутагдлыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Гепабулин ЭС ЭН /Хүний гепатит В иммуноглобулин/ 200 ОУН/мл-10мл

    Гепатит В вирусээс урьдчилан сэргийлэх бэлдмэл

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    • Гепатит В вирусээр өдөөгдсөн элэгний дутагдлын улмаас элэг шилжүүлэн суулгасны дараа гепатит В вирусын дахин халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
  • Лейкостим /Рекомбинант филграстим/ 300мкг/мл

    Цусны сүргийн эсийн эрчимтэй өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих /гранулоцит макрофаг колонийн өдөөгч фактор G-CSF

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн.
    2. Цусны хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн (Цочмог миелоид лейкеми).
    3. Захын цусанд үүдэл эсүүдийг цуглуулах эмчилгээ.
    4. Захын цусанд аутолог үүдэс эс цуглуулах хими эмчилгээний дараа эмээр өдөөж үүдэл эсийг цуглуулах.
    5. Цус төлжүүлэгч үүдэл эсийг шилжүүлэх үед нейтрофилийн тоог нэмэгдүүлэх эмчилгээг дэмжих.
  • Мультипотент 9 тарилга

    Эрдэсийн бэлдмэл

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1.  Бичил элементийг хангана.
  • Нафабелтан 50мг

    Цусны хавдар

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Судсанд цус түгээмлээр бүлэгнэх
    2. Цус алдах эмгэгтэй эсвэл цус алдамтгай өвчтөний биеийн гаднах цусны эргэлтийн үеийн цус шингэлэлт (гемодиализ, сийвэн салгах)
  • Протамины сульфат 10мг-5мл

    Цусны бүлэгнэлтийг түргэсгэх бэлдмэл

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Гепарины тун хэтрэлтийг саармагжуулах
    2. Гемодиализ, зүрх уушгины аппарат, сонгомлоор тархины перфузийг хөргөөх арга зэрэг биеийн гаднах цусны эргэлтийн дараа гепарины идэвхийг саармагжуулах
  • СК Антитромбин III тарилга 500 ОУН

    Цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй /антикоагулянт бүлгийн тарилга/

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

    1. Антитромбин III-ийн төрөлхийн дутагдалтай холбоотой тромбоэмболизмын хүндрэлийг эмчлэх ба урьдчилан сэргийлэх
    2. Антитромбин III-ийн олдмол дутагдлын эмчилгээ ба сэргийлэлт
      – Хордлого, элэгний үрэвсэл, ээнэгшилгүй элэгний хатуурал зэргээр үүсгэгдсэн элэгний цочмог дутагдал
      – Үжил, олон тооны гэмтэл, амнион шингэний эмболизм зэргийн үеийн судсан дотор цус түгмэлээр бүлэгнэх (consumptive coagulopathy)

Бүх зүйлийг харуулсан

Бүх зүйлийг харуулсан