Лейкостим /Рекомбинант филграстим/ 300мкг/мл
Цусны сүргийн эсийн эрчимтэй өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих /гранулоцит макрофаг колонийн өдөөгч фактор G-CSF
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн.
- Цусны хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн (Цочмог миелоид лейкеми).
- Захын цусанд үүдэл эсүүдийг цуглуулах эмчилгээ.
- Захын цусанд аутолог үүдэс эс цуглуулах хими эмчилгээний дараа эмээр өдөөж үүдэл эсийг цуглуулах.
- Цус төлжүүлэгч үүдэл эсийг шилжүүлэх үед нейтрофилийн тоог нэмэгдүүлэх эмчилгээг дэмжих.
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Цусны сүргийн эсийн эрчимтэй өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих /гранулоцит макрофаг колонийн өдөөгч фактор G-CSF
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн.
- Цусны хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн (Цочмог миелоид лейкеми).
- Захын цусанд үүдэл эсүүдийг цуглуулах эмчилгээ.
- Захын цусанд аутолог үүдэс эс цуглуулах хими эмчилгээний дараа эмээр өдөөж үүдэл эсийг цуглуулах.
- Цус төлжүүлэгч үүдэл эсийг шилжүүлэх үед нейтрофилийн тоог нэмэгдүүлэх эмчилгээг дэмжих.
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн:
- Насанд хүрэгсдэд хими эмчилгээ хийсний дараа хамгийн багадаа 24 цагийн дотор нейтрофилийн тоо 1000/мм3-аас бага (цагаан эсийн тоо 2000/мм3) тоологдсон өвчтөнд Леукостим®-ийг 100мкг/м2/өдөр тунгаар 10 хоног арьсан дор тарьж хэрэглэнэ.
- Хүүхдэд хими эмчилгээ хийсний дараа хамгийн багадаа 24 цагийн дотор нейтрофилийн тоо 500/мм3-аас бага (цагаан эсийн тоо 1000/мм3) тоологдсон өвчтөнд Леукостим®-ийг 50мкг/м2/өдөр тунгаар арьсан дор тарьж хэрэглэнэ.
o Нейтрофилийн тоо илэрсэн доод хэмжээнээс нэмэгдэж 5000/мм3 (цагаан эсийн тоо 10000/мм3) ба түүнээс дээш болж өсөхөд Леукостим®-ийн эмчилгээг зогсоож болно. - Леукостим®-ийг арьсан дор тарихад хүндрэлтэй байвал насанд хүрэгсэд болон хүүхдэд аль алинд 100мкг/м2 тунгаар өдөрт 1 удаа судсанд дуслаар тарина.
- Цусны хавдрын хими эмчилгээний улмаас үүссэн нейтропени бүхий өвчтөн (Цочмог миелоид лейкеми):
- Хими эмчилгээ хийсний дараа захын цусанд миелобласт илрээгүй тохиолдолд (хими эмчилгээ хийсэн сүүлийн өдрөөс хойш нэг өдрийн дараа) насанд хүрэгсэд болон хүүхдэд аль алинд нь Леукостим®-ийг 200мкг/м2/өдөр тунгаар судсаар тарина.
- Хэрэв нейтрофилийн тоо илэрсэн доод хэмжээнээс нэмэгдэж 5000/мм3 болоход Леукостим®-ийн эмчилгээг зогсоож болно.
- Захын цусны үүдэл эсүүдийг цуглуулах эмчилгээ:
- Захын цусанд аутолог үүдэс эс цуглуулах явцад хими эмчилгээний дараа Левкостим® эмээр өдөөж үүдэл эсийг цуглуулах:
- Хими эмчилгээ хийсний дараах өдөр эсвэл хими эмчилгээнээс үүдэлтэй нейтрофилийн тоо доод цэгтээ унасан тохиолдолд Левкостим®-ийн эмчилгээг захын цусны үүдэл эсүүдийг цуглуулж дуусах хүртэл насанд хүрэгсэд болон хүүхдэд аль алинд нь 400мкг/м2 тунг тунг хувааж 2 удаа өдөр бүр арьсан дор тарина.
- Гэхдээ захын цусны үүдэл эсийг цуглуулж дуусахаас өмнө цусны цагаан эсийн тоо 50,000/мм3-аас олширсон тохиолдолд тунг багасгах шаардлагатай.
- Цусны цагаан эсийн тоо өсч 75000/мм3-аас их болсон тохиолдолд Леукостим®-ийн эмчилгээг зогсооно.
- Нас болон шинж тэмдгээс хамааруулан тунг зохицуулах хэрэгтэй.
- Цус төлжүүлэгч үүдэл эсийг шилжүүлэх үед нейтрофилийн тоог нэмэгдүүлэхийг дэмжих эмчилгээ:
- Цус төлжүүлэгч үүдэл эс шилжүүлэх эмчилгээ хийснээс хойш 1-5 хоногийн дараа насанд хүрэгсэд болон хүүхдэд Леукостим®-ийг 300мкг/м2 тунгаар өдөрт нэг удаа судсанд дуслаар тарина.
- Хэрэв нейтрофилийн тоо 5000/мм3-ээс их болсон тохиолдолд шинж тэмдгийг хянах ба эмийн тунг багасгах эсвэл эмийн эмчилгээг зогсооно.
- Нейтрофилийн хэмжээг тоолж Леукостим®-ийн хэрэглээг зогсоохыг үнэлэх боломжгүй байгаа тохиолдол (жишээлбэл, өвчтөн яаралтай тусламжийн нөхцөлд байгаа)-д нейтрофилийн тоог цусны цагаан эсийн тэн хагастай тэнцүү гэж тооцно.
НАЙРЛАГА:
- Левкости® 300мкг/1мл
- Идэвхтэй бодис: Рекомбинант филграстим
- (Үйлдвэрлэгчийншинжилгээний аргачлал) ……………………………………300мкг
- (Host: E.coli K-12(W3110), Vector: pCSF451)
- Нэмэлт бодис (тогтворжуулагч): Полисорбат 80 0.04мг
- Нэмэлт бодис (тогтворжуулагч): Д-Маннитол 50мг
- Нэмэлт бодис (Уусгагч): Тарилгын ус
- Бусад нэмэлт бодисууд: Натрийн гидроксид, мөсөн цууны хүчил
- Дагалдах хэрэгсэл: Зүү
АНХААРУУЛГА:
ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:
- Өвчний түүхэнд ямар нэг эмэнд хэт мэдрэгшилийн өгүүлэмжтэй өвчтөн
- Харшлын урьдчмлсан суурьтай өвчөн
- Элэг, бөөр болон зүрх судасны үйл ажиллагааны хүнд хэлбэрийн эмгэг бүхий өвчтөнүүд (аюулгүй байдлыг тогтоосон эмнэлзүйн судалгаа хязгаарлагдмал)

