
Алостин тарилга /Алпростадил/ 5мкг/мл-2мл
Зүрх судас /Простагландин Е1 бүлгийн тарилга/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Артерийн судасны архаг бөглөрлийн тогтвортой байдлын үед мөчдийн шархны эдгэрэлтийг сайжруулах болон өвдөлтийг намдаах (Бюргерийн өвчин, артерийн судасны бөглөрөлт хатуурал)
- Давшилтат явцтай системийн хатуурал ба системийн улаан чонон яр өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
- Салгалах өвчний захын цусан хангамжийн өөрчлөлтийн үед илрэх зовиурыг арилгах болон захын цусан хангамж ба мэдрэл болон хөдөлгөөний өөрчлөлтийг хэвийн болгох
- Цорго (ductus) хамааралт зүрхний төрөлхийн өвчний үеийн артерийн цорго (ductus arteriosus)
- Чихрийн шижин өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
- Дахин судасжуулах хагалгааны дараа цусны урсгалыг тогтворжуулах
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Зүрх судас /Простагландин Е1 бүлгийн тарилга/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Артерийн судасны архаг бөглөрлийн тогтвортой байдлын үед мөчдийн шархны эдгэрэлтийг сайжруулах болон өвдөлтийг намдаах (Бюргерийн өвчин, артерийн судасны бөглөрөлт хатуурал)
- Давшилтат явцтай системийн хатуурал ба системийн улаан чонон яр өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
- Салгалах өвчний захын цусан хангамжийн өөрчлөлтийн үед илрэх зовиурыг арилгах болон захын цусан хангамж ба мэдрэл болон хөдөлгөөний өөрчлөлтийг хэвийн болгох
- Цорго (ductus) хамааралт зүрхний төрөлхийн өвчний үеийн артерийн цорго (ductus arteriosus)
- Чихрийн шижин өвчний үеийн арьсны шархны эдгэрэлтийг сайжруулах
- Дахин судасжуулах хагалгааны дараа цусны урсгалыг тогтворжуулах
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Артерийн судасны архаг бөглөрөл (Бюргерийн өвчин, артерийн судасны бөглөрөлт хатуурал), системийн улаан чонон яр, салгалах өвчин, чихрийн шижин өвчний үеийн арьсны шархлаа зэргийн үед: Насанд хүрэгсдэд 1-2 мл (Алпростадил 5-10мкг)-ийг судсанд шууд тарих ба эсвэл бэлдмэлийг дуслын шингэнтэй хольж судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Тарилгыг өдөрт нэг удаа хийнэ. Тунг шинж тэмдэгт тохируулж хэрэглэнэ.
- Цорго (ductus) хамааралт зүрхний төрөлхийн өвчний үед: 5нг/кг/мин бэлдмэлийг дуслын шингэнтэй холиод судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Үүний дараа бэлдмэлийн тунг шинж тэмдгээс хамаарч тохируулах ба эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.
- Дахин судасжуулах хагалгааны дараа цусны урсгалыг тогтворжуулах үед: Насанд хүрэгсэд 2 мл (Алпростадил 10мкг)-ийг дуслын шингэнтэй хольж өдөрт нэг удаа судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
НАЙРЛАГА:
- 1 мл-т 5 мкг алпростадил агуулагдана.
АНХААРУУЛГА:
Бэлдмэлийг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ:
- Зүрхний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн (зүрхний үйл ажиллагааны дутагдлыг ихэсгэж болох талаар мэдээлэгдсэн байна)
- Глауком өвчтэй болон нүдний дотоод даралт ихэссэн өвчтөн (нүдний дотоод даралт ихэсч болно)
- Ходоодны шархлаа хүндэрсэн болон энэ талаар өгүүлэмжтэй өвчтөн (уг эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд ходоодноос цус алдаж болно)
- Уушигны завсрын эдийн үрэвсэлтэй өвчтөн (уушигны завсрын эдийн үрэвсэл хүндэрч болно)
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн (бөөрний дутагдал хүндэрч болно)
- Цус алдах хандлагатай өвчтөн (цус алдалтыг хүндрүүлж болно)
- Цусны бүлэгнэлтийн эсрэг эм (варфарин гэх мэт) эсвэл тромбоцитийн үйл ажиллагааг саатуулагч эм (аспирин, тиклопидиний гидрохлорид, цилостазол гэх мэт), тромболитик эм (урокиназ гэх мэт) хэрэглэж байгаа өвчтөн (6. “Эмийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз)
- Хүнд явцтай улаан хоолойн үүдэн венийн өргөсөлтэй өвчтөнд энэхүү бэлдмэлийг чацархайн дээд хэсгийн (trans-superior) артериографи хийхэд ашиглах бол (Үүдэн венийн судасны даралт ихэсч болно)
- Гиперлипопротейнеми, чихрийн шижингийн гиперлипеми, панкреатит зэрэг өөх тосны солилцооны өөрчлөлттэй өвчтөн эсвэл тосон цийдмэгийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай өвчтөн
