Векарон тарилга /Векуроний бромид/ 4 мг
Мэс заслын мэдээгүйжүүлэг, булчин сулруулах /нейромускуляр блокатор/ бүлгийн тариа
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Ерөнхий мэдээ алдуулалтын үед араг ясны булчинг сулруулах
- Цагаан мөгөөрсөн хоолойд интубаци тавих үед араг ясны булчингийн сулралыг хадгалах
- Хяналтат механик агааржуулалтыг хөнгөвчлөх
- Мэс заслын үед араг ясны булчинг сулруулах
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Мэс заслын мэдээгүйжүүлэг, булчин сулруулах /нейромускуляр блокатор/ бүлгийн тариа
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Ерөнхий мэдээ алдуулалтын үед араг ясны булчинг сулруулах
- Цагаан мөгөөрсөн хоолойд интубаци тавих үед араг ясны булчингийн сулралыг хадгалах
- Хяналтат механик агааржуулалтыг хөнгөвчлөх
- Мэс заслын үед араг ясны булчинг сулруулах
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Зөвхөн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
- Найруулах: 1мл-т 4мг векуроний бромид (4мг/мл) байхаар тооцож 1 мл тарианы ус нэмнэ. Түүнчлэн концентрацийг нь сулруулахын тулд 4мг Векароныг 4мл хүртэл дараах судсанд дуслаар тарьдаг уусмалуудаар найруулж болно.
- 5% декстрозын тарилгын уусмал
- 0,9% натрийн хлоридын тарилгын уусмал
- Лактатжуулсан Рингерийн тарилгын уусмал
- Лактатжуулсан Рингерийн тарилгын уусмал ба 5% Декстрозын уусмал
- 0,9% натрийн хлоридын тарилгын уусмал дахь 5% Декстрозын уусмал
- Тарианы ус
НАЙРЛАГА:
- Идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг: Векуроний бромид 4мг
- Идэвхгүй бүрэлдэхүүн хэсэг (Тогтворжуулагч): Д-Маннитол (КР) 38,8мг
- Идэвхгүй бодис (Тогтворжуулагч): Усгүй нимбэгний хүчил 8,3мг
- Бусад идэвхгүй бүрэлдэхүүн хэсэг: 2 суурьт натрийн фосфат гидрат, Натрийн гидроксид, Фосфорын хүчил, Тарианы ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА:
- Зөвхөн мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг хориглогч эмийн хэрэглээ болон үйлдэлд мэргэшсэн туршлагатай эмнэл зүйн эмчийн удирдлаган дор хэрэглэнэ.
- Векарон амьсгалын булчинг сулруулах замаар амьсгалыг дарангуйлдаг тул механик агааржуулалтыг хэвийн амьсгал бүрэн эргэж сэргэх хүртэл хийх хэрэгтэй.
- Векароныг аюулгүй, зохистой хэрэглэх зорилгоор шаардлагатай бол Векароны булчин сулруулах түвшинг бодитойгоор үнэлэх ба булчингийн сулралыг (захын мэдрэлийг идэвхжүүлэгч ашиглан) хянана.
- Өмнө нь суксаметоний хлоридын хэрэглэсний улмаас хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өвчтөнд Векароныг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн ижил урвал илрэхээс болгоомжлох хэрэгтэй.
- Мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг хориглох үйлдэл бүрэн сэргэснээс хойш 24 цагийн турш тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг аюул дагуулсан машин механизмтай ажиллахыг хориглоно.
- Хэрэв өвчтөн тарган бол тунг туранхай өвчтөнтэй харьцуулж багасгах хэрэгтэй.




