Вазопрессин 20 ОУН-1мл
Хоол боловсруулах
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Вазопрессиныг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Өнчин тархины шалтгаантай чихрийн бус шижин
- Бөөрний шалтгаантай чихрийн бус шижин ба өнчин тархины шалтгаантай чихийн бус шижингийн ялган оношлогоо
- Гэдэсний хийг арилгах (гэдэс дүүрэх, холецистографи болон пиелографийн урьдчилсан эмчилгээ)
- Улаан хоолойн венийн судасны өргөслийн цочмог цус алдалтын яаралтай тусламж
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Хоол боловсруулах
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Вазопрессиныг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Өнчин тархины шалтгаантай чихрийн бус шижин
- Бөөрний шалтгаантай чихрийн бус шижин ба өнчин тархины шалтгаантай чихийн бус шижингийн ялган оношлогоо
- Гэдэсний хийг арилгах (гэдэс дүүрэх, холецистографи болон пиелографийн урьдчилсан эмчилгээ)
- Улаан хоолойн венийн судасны өргөслийн цочмог цус алдалтын яаралтай тусламж
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
Насанд хүрэгсэд:
-
- Өнчин тархины шалтгаантай чихрийн бус шижин: 2-10 Нэгжээр шаардлагатай үед хоногт 2-3 удаа арьсан дор эсвэл булчинд тарина.
- Бөөрний шалтгаантай чихрийн бус шижин ба өнчин тархины шалтгаантай чихийн бус шижингийн ялган оношлогоо:
- 5-10 ОУН-р арьсан дор болон булчинд эсвэл 0,1 ОУН-р судсанд тарьсны дараа шээсний эзлэхүүн илэрхий багасах болон шээсний нягт 1010-с дээш болвол вазопрессин-реактив (өнчин тархины) чихрийн бус шижин гэж оношилно.
- Гэдэсний хийг арилгах (гэдэс дүүрэх, холецистографи болон пиелографийн урьдчилсан эмчилгээ): 5-10 ОУН-р арьсан дор болон булчинд тарина.
- Улаан хоолойн венийн судасны өргөслийн цочмог цус алдалтын яаралтай тусламж: шингэрүүлсэн уусмал хэлбэрээр 0,1-0,4 нэгж/мин хурдтайгаар цус алдалт хянагдтал тасралтгүй судсанд дуслаар тарина.
- Нас болон өвчний шинж тэмдэгт тохируулна.
- Шингэрүүлсэн уусмал бэлтгэх: вазопрессины 20 нэгж тарилгыг 100-200мл 5% дектрозын (усан) уусмалаар (D5W) шингэлнэ.
НАЙРЛАГА:
Найрлага: 1мл-т:
-
- Идэвхтэй бодис: Вазопрессин 20 ОУН
- Тогтворжуулагч: Хлоробутанол 0,05мг
- Идэвхгүй бодис: Натрийн хлорид, Цууны хүчил, Тарианы ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА:
ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:
- Титэм судасны хатуурлаас бусад артерийн судасны хатууралтай өвчтөнд хэрэглэх үед системийн цусны судсыг нарийсгаснаар артерийн даралтыг ихэсгэж болзошгүй.
- Цусны даралт ихсэх эмгэг дагалдсан зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэх үед цусны даралт ихсэх эмгэг гүнзгийрч болно.
- Зүрхний цус хомсрох өвчтэй (судасны хатуурлаар үүсгэгдээгүй) хүмүүс хэрэглэх үед титэм судасны цусны урсгал буурсны улмаас зүрхний бахын өвдөлт хүчжиж болно.
- Булчинд тарьж байгаа үед мэдрэл болон эдэд нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд дараах дүрмийг баримтлах хэрэгтэй. Энэ эмийг эмнэлгийн нөхцөлд, нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.

