СК Антитромбин III тарилга 500 ОУН
Цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй /антикоагулянт бүлгийн тарилга/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Антитромбин III-ийн төрөлхийн дутагдалтай холбоотой тромбоэмболизмын хүндрэлийг эмчлэх ба урьдчилан сэргийлэх
- Антитромбин III-ийн олдмол дутагдлын эмчилгээ ба сэргийлэлт
– Хордлого, элэгний үрэвсэл, ээнэгшилгүй элэгний хатуурал зэргээр үүсгэгдсэн элэгний цочмог дутагдал
– Үжил, олон тооны гэмтэл, амнион шингэний эмболизм зэргийн үеийн судсан дотор цус түгмэлээр бүлэгнэх (consumptive coagulopathy)
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй /антикоагулянт бүлгийн тарилга/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Антитромбин III-ийн төрөлхийн дутагдалтай холбоотой тромбоэмболизмын хүндрэлийг эмчлэх ба урьдчилан сэргийлэх
- Антитромбин III-ийн олдмол дутагдлын эмчилгээ ба сэргийлэлт
– Хордлого, элэгний үрэвсэл, ээнэгшилгүй элэгний хатуурал зэргээр үүсгэгдсэн элэгний цочмог дутагдал
– Үжил, олон тооны гэмтэл, амнион шингэний эмболизм зэргийн үеийн судсан дотор цус түгмэлээр бүлэгнэх (consumptive coagulopathy)
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Тугналт
Тун нь антитромбин III-ын дутагдал эсвэл хэрэгцээний түвшнээс хамаарна. Антитромбин III-ыг 1 ОУН/кг тунгаар хэрэглэхэд антитромбин III-ын идэвх ерөнхийдөө хэвийн хэмжээнээс 1% NTL-р ихэсдэг. Хэрэв антитромбин III-ын хэрэгцээ их байвал уг ихсэлтийн хурд нь бага байж болно. Антитромбин III-ын биологийн хагас ялгарлын хугацаа нь ерөнхийдөө ойролцоогоор 2,5 өдөр байдаг. Гэхдээ антитромбин III-ын хэрэгцээ өндөр байгаа тохиолдолд энэ нь хэдэн цаг хүртэл багасаж болно. Энэ тохиолдолд антитромбин III-ын идэвхийг хоногт хэд хэдэн удаа хэмжих шаардлагатай. - Урьдчилан сэргийлэлт
Антитромбины III-ын хэрэгцээний түвшнөөс хамаарч хоногт 1000-1500 ОУН тунгаар хэрэглэнэ. - Эмчилгээ
Эхний хоногийн тун 1000-2000 ОУН байх бөгөөд антитромбин III-ын хэрэгцээний түвшнөөс хамаарч 2000-3000 ОУН хоногийн барих тунг 4-6 цагийн зайтай (500 ОУН/ ЕА) хэд хэд хувааж хэрэглэх ба эсвэл венийн судсанд завсарлагагүй дуслаар тарьж хэрэглэнэ. - Эмчилгээний үе
Антитромбин III-ын цусны сийвэн дэх түвшин хэвийн болтол болон бүх шинж тэмдэг арилтал хэрэглэнэ. - Хэрэглэх арга: Хөлдөөж – хуурайшуулсан концентратыг 10мл тарилгын усаар найруулсны дараа венийн судсанд удаан эсвэл дуслаар тарьж хэрэглэнэ. Венийн судсанд дуслаар тарьж байгаа тохиолдолд 5% хүний альбумины уусмал нь хамгийн тохиромжтой шингэрүүлэгч болдог: Рингер лактатын уусмал, физиологийн уусмал, 5% глюкозын уусмал гэх мэт уусмалаар түүнийг 1:10 харьцаагаар шингэрүүлж болно.
НАЙРЛАГА:
- Эмийн бодис ба тунгийн нэгж] флакон бүрд:
- API: Концентратжуулсан хүний антитромбин III (Дотоод) 500 ОУН
- Тогтворжуулагч бодис: Амин цууны хүчил (KP) 100мг
- Изотоник бодис: Натрийн хлорид (EP) 80мг
- Уусамтгай болгох бодис: Натрийн цитрат (KP) 30мг
- Найруулах уусмал: Тарилгын ус (KP) 10мл
- Нэмэлт хэрэгсэл: Зүү 1ЕА
- Венийн судасны бүрдэл 1ЕА
- Тариур 1ЕА
- Зүү баригч хэрэгсэл (ЗБХ) 1ЕА
- Найруулсны дараа 1 мл-т агуулагдах антитромбин III-ын агууламж 50ОУН
АНХААРУУЛГА:
ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:
- Цус задралын эсвэл цус алдалтын дараах цус багадалттай өвчтөн (Энэ нь хүний парвовирус В19-ийн халдварыг үүсгэж болохыг үгүйсгэхгүй. Уг халдвар нь халууралт болон радикал эсвэл хүнд явцтай цус багадалт дагалдсан ноцтой системийн шинж тэмдэг үүсэхэд хүргэж болно.)
- Дархлааны дутмагшилтай өвчтөн (Энэ нь хүний парвовирусын В19-ийн халдварыг үүсгэж болзошгүй. Уг халдвар нь ужиг явцтай цус багадалтанд хүргэж болно.)

