
Нафабелтан 50мг
Цусны хавдар
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Судсанд цус түгээмлээр бүлэгнэх
- Цус алдах эмгэгтэй эсвэл цус алдамтгай өвчтөний биеийн гаднах цусны эргэлтийн үеийн цус шингэлэлт (гемодиализ, сийвэн салгах)
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Цусны хавдар
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Судсанд цус түгээмлээр бүлэгнэх
- Цус алдах эмгэгтэй эсвэл цус алдамтгай өвчтөний биеийн гаднах цусны эргэлтийн үеийн цус шингэлэлт (гемодиализ, сийвэн салгах)
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Судсанд цус түгээмлээр бүлэгнэх: ихэвчлэн хоногийн тунг 5%-ын 1000мл тарилгын уусмалд уусгана. Нафамостат мезилатыг цагт 0,06-0,2мг/кг тунгаар 24 цагийн турш судсанд үргэлжлүүлэн тарина.
- Цус алдах эмгэгтэй эсвэл цус алдамтгай өвчтөний биеийн гаднах цусны эргэлтийн үеийн цус шингэлэлт: Ерөнхийдөө 20мг нафамостат мезилатыг биеийн гаднах цусны эргэлтийг эхлэхээс өмнө бага хэмжээний 5% глюкозын уусмал эсвэл тарианы усанд уусгаад дараа нь 500мл физиологийн давсны уусмалд уусгана. In vitro бүхий цусны эргэлтийг угаах ба дүүргэсний дараа, биеийн гаднах цусны эргэлтийн эхэлсний дараа цаг тутамд 20-50мг нафамостат мезилатыг 5% глюкозын тарилгын уусмалд уусган цусны бүлэгнэлтийг саатуулах эм хийх шугамд үргэлжлүүлэн тарина. Үүнийг шинж тэмдгээс хамаарч ихэсгэж эсвэл багасгаж болно. Эмнэл зүйн судалгааны үр дүнгээр дундаж тун нь цагт 35мг байна.
НАЙРЛАГА:
- 1 флакон доторх эмийн идэвхтэй бодис:
- Нафамостат мезилат (IH) 50мг,
- Бусад нэмэлт (туслах бодис) D-Маннитол 100мг, (Тогтворжуулагч)
- Янтарын хүчил 5мг
АНХААРУУЛГА:
ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:
-
- Шок, анафилаксын урвал илэрч болзошгүй тул уг эмэнд хэт мэдрэгшлийн урвалын өгүүлэмжтэй эсэхийг өвчтөнөөс асуух хэрэгтэй.
- Түүнчлэн уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас шок илэрсэн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламжийг бэлтгэх ба өвчтөнийг нарийн хянах хэрэгтэй.
- Хэрэв эдгээр шинж тэмдэг ажиглагдвал бэлдмэлийг хэрэглэхээ шууд зогсоож тохирсон арга хэмжээ авна
