Протамины сульфат 10мг-5мл

Цусны бүлэгнэлтийг түргэсгэх бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Гепарины тун хэтрэлтийг саармагжуулах
  2. Гемодиализ, зүрх уушгины аппарат, сонгомлоор тархины перфузийг хөргөөх арга зэрэг биеийн гаднах цусны эргэлтийн дараа гепарины идэвхийг саармагжуулах
  • Check Mark Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
  • Check Mark Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
  • Visa Card
  • MasterCard

Цусны бүлэгнэлтийг түргэсгэх бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Гепарины тун хэтрэлтийг саармагжуулах
  2. Гемодиализ, зүрх уушгины аппарат, сонгомлоор тархины перфузийг хөргөөх арга зэрэг биеийн гаднах цусны эргэлтийн дараа гепарины идэвхийг саармагжуулах

ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

  • 1000 ОУН гепаринд 1-1,5мл (10-15мг) протамин сульфат хэрэглэнэ.
  • Гепариныг саармагжуулахад шаардагдах протамин сульфатын тун нь шууд тарьсны дараах гепарины тун болон гепарины сүүлийн тарилгыг хийснээс хойш өнгөрсөн хугацаанаас хамаардаг бөгөөд гепариныг саармагжуулахад шаардлагатай тунг протамины саармагжуулалтын сорилоор тодорхойлдог. Протамин нь гепаринаас (ялангуяа бага молекульт жинтэй гепарин) илүү түргэн цуснаас ялгардаг тул нэмэлт тун шаардагдаж болно.
  • 100-200мл физиологийн уусмал эсвэл D5W–р шингэрүүлсэн 50мг-с ихгүй протамин сульфат агуулсан 1 тунг ойролцоогоор 10 минутын турш венийн судсанд удаан тарина.

НАЙРЛАГА:

  • 1мл-т:
  • Үйлчлэгч бодис: Протамин сульфат (КВ) 10мг.
  • Туслах бодис: Натрийн хлорид, хүхрийн хүчил, тарианы ус тус тус агуулагдана.”

АНХААРУУЛГА:

  • Ампулыг онгойлгох үед ампулын шилний хэлтэрхий уусмал дотор холилдож гаж нөлөө үүсгэж болно. Иймээс шилний хэлтэрхийг уусмалд оруулахгүйн тулд ампулыг болгоомжтой зүсэж таслаарай.
    Хүүхэд болон өндөр настанд хэрэглэхдээ онцгой болгоомжлох хэрэгтэй.

Дараах өвчтөнд хэрэглэж болохгүй

  • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй хүмүүс Протамин сульфатыг хурдан таривал цусны даралт огцом унах, харшлын урвал үүсэх эрсдэлтэй тул нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.