
Эпорон /Хүний рекомбинант эритропоиэтин/ 4000ОУН/0.4мл
Цусны улаан эсийн нийлэгжилтийг өдөөдөг /эритропоэтин бүлэг/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Бөөрний архаг дутагдалтай өвчтөний цус багадалт
- Шинж тэмдгийн цус багадалт
- Цус сэлбэх шаардлагатай цус багадалт
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Цусны улаан эсийн нийлэгжилтийг өдөөдөг /эритропоэтин бүлэг/
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Бөөрний архаг дутагдалтай өвчтөний цус багадалт
- Шинж тэмдгийн цус багадалт
- Цус сэлбэх шаардлагатай цус багадалт
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
- Эпорон® бэлдмэлийг хэрэглэхээс өмнө цус багадалтын бусад шалтгааныг (жишээ нь витамины дутагдал, бодисын солилцооны эсвэл архаг явцтай үрэвслийн процесс, далда цус алдалт гэх мэт) арилгана.
- Эхний тун нь 50 ОУН/кг тунгаар 7 хоногт 3 удаа венийн судсанд 1-2 минутын турш тарьж хэрэглэнэ. Гемодиализ-д ороогүй өвчтөнд арьсан дор тарьж хэрэглэж болно. Эхний үр дүнгээс хамаарч бэлдмэлийн тунг тохируулах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол тунг 25 ОУН/кг-р 4 долоо хоногийн зайтайгаар ихэсгэж болно.
Хэрэв 50 ОУН/кг тунгаар хэрэглэж байгаа үед гемоглобины түвшин 2г/дл-с ихээр нэмэгдвэл бэлдмэлийн тунг долоо хоногт 3 тарихын оронд долоо хоногт 2 хүртэл тарих болгон бууруулах хэрэгтэй. - Цус багадалтыг сайжруулахын тулд санал болгож буй гемоглобины түвшингийн зорилтот хүрээ нь ойролцоогоор 10г/дл (гематокритын түвшингийн хувьд 30%) байна. Гемоглобины тохиромжтой түвшин нь 10-11г/дл байдаг бөгөөд гемоглобины түвшин бага (6г/дл) байгаа эмчилгээ эхэлж байгаа өвчтөнд гемоглобины түвшин 8г/дл эсвэл түүнээс дээш байгаа эмчилгээ эхэлж байгаа өвчтөнтэй харьцуулахад илүү өндөр барих тун шаардлагатай байдаг. Бэлдмэлийн тунг наснаас хамаарч тохируулах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд дээд тунг 200 ОУН/кг -р долоо хоногт 3 удаа хэрэглэхээс хэтрүүлж болохгүй.
- Эмчилгээний үед болон эмчилгээний өмнө өвчтөний төмрийн нөөцийг үнэлэх ба шаардлагатай тохиолдолд төмрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хөнгөн цагааны хордлоготой болон эсвэл халдвартай өвчтөнд үр нөлөө буурч болно.
- Диализ-д ороогүй байгаа өвчтөнд цус багадалтын хүндийн зэрэг, нас зэргээс хамаарч бэлдмэлийн тунг хүн бүрт өвөрмөцөөр сонгох ба 70-150 ОУН/кг/долоо хоног тунгаар хэрэглэхэд гематокритийн түвшинг 6 сар хүртэл хугацаанд 36-38% барьдаг болох нь тогтоогдсон.
НАЙРЛАГА:
- 4000 ОУН/0,4мл: урьдчилж дүүргэсэн 1 тариурт (0.4мл)
- Идэвхтэй бодис: Хүний рекомбинант Эритропоэтин (дотоод үзүүлэлт) 4,000 ОУН
(Эзэн эс: CHO/DHFR Эс (DG44), Вектор:рЕРO55) - Нэмэлт бодис (Тогтворжуулагч): Глицин 2.0мг
- Нэмэлт бодис (Уусгагч): Тарианы ус
- Бусад нэмэлт бодис: Натрийн гидроксид, давсны хүчил, натрийн хлорид, 1 суурьт натрийн фосфат дигидрат, 2 суурьт натрийн фосфат дигидрат, Полисорбат 80.
- Нэмэлт: Зүү
АНХААРУУЛГА:
ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:
- Цусны улаан эс сэлбэх шаардлагагүйгээр гемоглобины хамгийн бага түвшинг барьж чадах тунгаар хэрэглэнэ.
- Хэрэв Эпорон® бэлдмэлийг хэрэглэх үед гемоглобины түвшин 12г/дл-с (бөөрний архаг дутагдалтай өвчтөнд 11г/дл) их болвол зүрх судасны гаж нөлөөний хүнд явцтай тохиолдол болон нас баралтын эрсдэл ихэсдэг.
- Туяа эмчилгээ хийлгэж байгаа толгой ба хүзүүний тархмал хавдартай өвчтөн, хөхний үсэрхийлсэн хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөн, химийн эсвэл туяа эмчилгээ хийлгээгүй идэвхтэй хорт хавдартай өвчтөн зэрэгт Эпорон® бэлдмэлийг хэрэглэх үед гемоглобины түвшин 12г/дл-с их болвол нас баралтын эрсдэл ихсэх ба хавдрын гүнзгийрэл багасдаг.
- Мэс ажилбарын өмнө цусны улаан эс сэлбэлтийг багасгах зорилгоор эритропоэтин хэрэглэсэн өвчтөнд гүнийн венийн судасны тромбозын тохиолдол ихэссэн байна.
