Хуонс Добутамин гидрохлорид 5мл

Захын адренидэвхт процесст нөлөөлөх бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Зүрхний өвчин эсвэл зүрхний мэс заслын улмаас зүрхний булчингийн агших чанар нь буурсан зүрхний дутагдлын богино хугацааны эмчилгээнд зүрхний шахан гаргах цусны хэмжээг ихэсгэх зорилгоор хэрэглэнэ.
  • Check Mark Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
  • Check Mark Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
  • Visa Card
  • MasterCard

Захын адренидэвхт процесст нөлөөлөх бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Зүрхний өвчин эсвэл зүрхний мэс заслын улмаас зүрхний булчингийн агших чанар нь буурсан зүрхний дутагдлын богино хугацааны эмчилгээнд зүрхний шахан гаргах цусны хэмжээг ихэсгэх зорилгоор хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

Насанд хүрэгсдэд:

    • Добутаминыг 2,5-10мкг/мин/кг тунгаар венийн судсанд тарина. Ховор тохиолдолд зарим өвчтөнд хангалттай үр нөлөө үзүүлэхийн тулд тарилгын хурдыг 40мкг/мин/кг болгох шаардлага гардаг.
    • Тосгуурын фибриляци (зүрхний шахан гаргах цусны хэмжээ өндөр)-тай өвчтөнд бэлдмэлийг тарьж хэрэглэхийн өмнө хуруувчин цэцгийн бэлдмэлийг хэрэглэнэ.
    • Тарих хурд болон эмчилгээний хугацааг зүрхний агшилтын давтамж, экотопикийн идэвхжил, цусны даралт, ялгарах шээсний хэмжээнд тохируулж хянах ба эсвэл зүрхний шахан гаргах цусны эзлэхүүн, төвийн венийн даралт эсвэл уушигны (шаантаг) даралт зэргийг хэмжиж өвчтөний үзүүлж буй хариу урвалын үр дүнгээс хамаарч хянана.
    • 5,000мкг/мл (250мг/50мл) концентрациар хүний биед тарьж хэрэглэсэн жишээ байдаг. Эцсийн тунг өвчтөнд шаардагдаж буй шингэний хэрэгцээнд тохируулж тогтооно.
    • Тунг ихэсгэх багасгах нь өвчтөний нас болон өвчний хам шинжээс хамаарна.

НАЙРЛАГА:

  • (1 мл-т)
  • Эмийн идэвхтэй бодис: Добутамины гидрохлорид . . . . . . . . . . . . . . .56,06мг
  • (50мг Добутаминтай адил)
  • Туслах бодис: Натрийн пиросульфит, этилийн спирт, тарилгын ус, давсны хүчил

АНХААРУУЛГА:

ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:

    • Зүрхний агшилтын давтамж эсвэл цусны даралт ихэсдэг өвчтөнүүд (зүрхний агшилтын давтамж эсвэл цусны даралтыг ихэсгэж болно ялангуяа систолын цусны даралт ихэсдэг. Даралт ихсэлттэй өвчтөний цусны даралтыг ихэсгэж болно.)
    • Титэм судасны хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүд (титэм судасны хүнд хэлбэрийн бөглөрөлтөт өөрчлөлттэй өвчтөнд эмийн бэлдмэлийг хэрэглэх үед перфузын урсгал буурсны улмаас зүрхний булчингийн перфузи жигд бус болж болно. Мөн зүрхний агшилт болон зүрхний шахан гаргах цусны хэмжээг ихэсгэдэг эмүүд нь зүрхний цусан хангамжийн дутагдлыг нөхцөлдүүлснээр зүрхний булчингийн шигдээсийг нэмэгдүүлдэг талаар тэмдэглэгдсэн байна.)
    • Тосгуурын фибрилляцитай өвчтөнүүд (сэрэл дамжилтыг хөнгөвчилснөөр ховдлын хариу урвалыг нэмэгдүүлж болно)
    • Эктопик идэвхжил (ховдлын эктопик идэвхжлийг үүсгэх эсвэл хүндрүүлж болох боловч ховдлын тахикарди ховор тохиолддог)
    • Сэтгэцийн гаралтай шок дагалдсан хүнд хэлбэрийн гипотензитэй өвчтөн
    • Уг бэлдмэлд агуулагддаг пиросульфит натри, сульфит нь харшлын урвал үүсгэж болох бөгөөд үүнд зарим мэдрэмтгий хүмүүст илрэх амь насанд аюултай эсвэл дунд зэргийн явцтай багтрааны хөдлөл болон анафилаксын шинж орно. Хүн амын дундах сульфитэд мэдрэг байх ерөнхий тархалт нь тодорхойгүй байдаг ба түүнчлэн бага байх магадлалтай. Сульфитэд мэдрэг байх нь багтраатай хүмүүст багтраагүй хүмүүсээс илүү ажиглагддаг.