Мультипотент 9 тарилга

Эрдэсийн бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1.  Бичил элементийг хангана.
  • Check Mark Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
  • Check Mark Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
  • Visa Card
  • MasterCard

Эрдэсийн бэлдмэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1.  Бичил элементийг хангана.

ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

Насанд хүрэгсэд:

    • Бичил элементийн хоногийн үндсэн хэмжээ шаардагдах эсвэл хоногийн хэрэгцээ дунд зэрэг ихсэх үед хоногт 10мл тунгаар хэрэглэнэ.
    • Хүүхэд (биеийн жин 15кг ба түүнээс дээш): хоногт биеийн кг жин тутамд 0,1мл тунгаар тооцож хэрэглэнэ.
    • Бэлдмэлийг зайлшгүй шингэрүүлсний дараа хэрэглэнэ.

НАЙРЛАГА:

  • 1мл-т:
  • Идэвхтэй бодис: Хромын хлорид гидрат (USP) 5.33мкг (1,0мкг Хром хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Зэсийн хлорид гидрат (USP) 0.34мг (0.13мг Зэс хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Төмрийн хлорид гидрат (EP) 0.54мг (0.11мг Төмөр хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Манганы хлорид гидрат (USP) 99.0мкг (27 мкг Манган хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Калийн йодид (USP) 16.6мкг (13мкг Йод хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Натрийн фторид (USP) 0.21мг (95мкг Фторид хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Натрийн молибдат гидрат (ЕP) 4.85мкг (1.9мкг Молибдены хүчил хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Натрийн селенит пентагидрат (ЕР) 6.9мкг (3.2мкг Селен хэлбэрээр)
  • Идэвхтэй бодис: Цайрын хлорид (КP) 1.36мг (0.65мг Цайр хэлбэрээр)
  • Нэмэлт бодис (Тогтворжуулагч): Сорбитол (JP) 300мг
  • Бусад нэмэлт бодис: Давсны хүчил, тарианы ус

АНХААРУУЛГА:

ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:

    • Цөсний замын эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдлын улмаас бичил элементийн ялгаралт илэрхий ихэссэн эсвэл багассан өвчтөн
    • Элэгний дутагдлын (ялангуяа цөсний зогсонгишлын) эмнэлзүйн болон биохимийн шинж бүхий өвчтөн
    • Судсанд тарьдаг тэжээлийн бэлдмэлийг удаан хугацаагаар (4 долоо хоног ба түүнээс дээш) хэрэглэж байгаа өвчтөн (цусан дахь бичил элементийн түвшинг хянана, ялангуяа манганы түвшин)
    • Нярай хүүхэд ба хүүхэд (элэгний үйл ажиллагааг тогтмол хянана.)