Цинезолид /Линезолид/2мг/мл-300мл

Антибиотик /оксазолидиноны бүлгийн антибиотик/

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Мэдрэг бичил биетэн Линезолид нь in vitro нөхцөлд болон энэ хэсэгт тэмдэглэсэн эмнэл зүйн халдварын аль алинд нь дараах бичил биетний ихэнх зүйлийн эсрэг идэвхтэй үйлчилдэг. Халдварт өвчин
  2. Линезолид бэлдмэлийг дараах халдвартай өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ.
  3. Эмнэлгийн шалтгаант уушгины үрэвсэл
  4. Эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины үрэвсэл (хавсарсан бактериемийг оруулаад)
  5. Арьс болон арьсны бүтцийн хүндэрсэн халдвар (остеомиелит хавсраагүй чихрийн шижингийн гаралтай хөлний улны халдварыг оруулаад)
  6. Арьс болон арьсны бүтцийн хүндрээгүй халдвар
  7. Ванкомицинд тэсвэртэй Enterococcus faecium-р үүсгэгдсэн халдвар (хавсарсан бактериемийг оруулаад)
  • Check Mark Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
  • Check Mark Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
  • Visa Card
  • MasterCard

Антибиотик /оксазолидиноны бүлгийн антибиотик/

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Мэдрэг бичил биетэн Линезолид нь in vitro нөхцөлд болон энэ хэсэгт тэмдэглэсэн эмнэл зүйн халдварын аль алинд нь дараах бичил биетний ихэнх зүйлийн эсрэг идэвхтэй үйлчилдэг. Халдварт өвчин
  2. Линезолид бэлдмэлийг дараах халдвартай өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ.
  3. Эмнэлгийн шалтгаант уушгины үрэвсэл
  4. Эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины үрэвсэл (хавсарсан бактериемийг оруулаад)
  5. Арьс болон арьсны бүтцийн хүндэрсэн халдвар (остеомиелит хавсраагүй чихрийн шижингийн гаралтай хөлний улны халдварыг оруулаад)
  6. Арьс болон арьсны бүтцийн хүндрээгүй халдвар
  7. Ванкомицинд тэсвэртэй Enterococcus faecium-р үүсгэгдсэн халдвар (хавсарсан бактериемийг оруулаад)

ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

  • 7-с цөөн хоногтой нярай хүүхэд: Гүйцэт төрсөн болон 7-с олон хоногтой ихэнх нярай хүүхэдтэй харьцуулахад 7 хүртэл хоногтой ихэнх нярайн (жирэмсний 34 долоо хоногийн дотор дутуу төрсөн нярай) линезолидын системийн клиренсийн үзүүлэлт бага, AUC-ын үзүүлэлт их байдаг. Эдгээр нярайд 10мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэх дэглэмээр эхлэх хэрэгтэй. Эмнэл зүйн тохиромжтой үр нөлөө илрэхгүй байгаа нярайд 10мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэх боломжийг анхаарч үзнэ.
  • Бүх нярай хүүхдэд амьдралын 7 хоногоос эхэлж 10мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
  • MRSA-аар үүсгэгдсэн халдвартай насанд хүрэгсдэд ЛИНЕЗОЛИДЫГ 600мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
  • ЛИНЕЗОЛИДЫГ 30-120 минутын турш судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
  • Судсанд тарих эмчилгээнээс уулгах аргад шилжүүлэх үед тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Эмнэл зүйн заалт байгаа үед линезолидын эмчилгээг судсанд тарих тарилгаар эхлүүлсэн өвчтөнг эмчийн сонголтоор линезолидын шахмал эсвэл ууж хэрэглэдэг хөвмөлийн аль нэгэнд шилжүүлж болно.

НАЙРЛАГА:

  • 1мл-т
  • Идэвхтэй бодис Линезолид 2мг
  • Туслах бодис: Натрийн цитрат дигидрат 1,64мг
  • Усгүй нимбэгний хүчил 0,85мг
  • Декстроз 50,24мг
  • Натрийн гидроксид хэрэгцээний хэрээр
  • Давсны хүчил хэрэгцээний хэрээр
  • Тарианы ус хэрэгцээний хэрээр

АНХААРУУЛГА:

ДАРААХ ӨВЧТӨНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ:

  • Өмнө нь ясны хэмийн үйл ажиллагаа нь дарангуйлагдсан өвчтөн (цус багадалт, лейкоцитын тоо цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, тромбоцитын тоо цөөрөх), ясны хэмийн үйл ажиллагааг дарангуйлах эм хамт хэрэглэж байгаа, түүнчлэн өмнө нь эсвэл хавсарсан антибиотик эмчилгээ хийлгэсэн архаг халдвартай өвчтөн, линезолидыг 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэж байгаа өвчтөн
  • Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөн
  • 40кг-аас бага жинтэй хүүхэд (эмнэл зүйн туршлага байхгүй)