Векарон тарилга /Векуроний бромид/ 4 мг

Мэс заслын мэдээгүйжүүлэг, булчин сулруулах /нейромускуляр блокатор/ бүлгийн тариа

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Ерөнхий мэдээ алдуулалтын үед араг ясны булчинг сулруулах
  2. Цагаан мөгөөрсөн хоолойд интубаци тавих үед араг ясны булчингийн сулралыг хадгалах
  3. Хяналтат механик агааржуулалтыг хөнгөвчлөх
  4. Мэс заслын үед араг ясны булчинг сулруулах
  • Check Mark Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
  • Check Mark Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
  • Visa Card
  • MasterCard

Мэс заслын мэдээгүйжүүлэг, булчин сулруулах /нейромускуляр блокатор/ бүлгийн тариа

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  1. Ерөнхий мэдээ алдуулалтын үед араг ясны булчинг сулруулах
  2. Цагаан мөгөөрсөн хоолойд интубаци тавих үед араг ясны булчингийн сулралыг хадгалах
  3. Хяналтат механик агааржуулалтыг хөнгөвчлөх
  4. Мэс заслын үед араг ясны булчинг сулруулах

ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:

  1. Зөвхөн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
  2. Найруулах: 1мл-т 4мг векуроний бромид (4мг/мл) байхаар тооцож 1 мл тарианы ус нэмнэ. Түүнчлэн концентрацийг нь сулруулахын тулд 4мг Векароныг 4мл хүртэл дараах судсанд дуслаар тарьдаг уусмалуудаар найруулж болно.
  • 5% декстрозын тарилгын уусмал
  • 0,9% натрийн хлоридын тарилгын уусмал
  • Лактатжуулсан Рингерийн тарилгын уусмал
  • Лактатжуулсан Рингерийн тарилгын уусмал ба 5% Декстрозын уусмал
  • 0,9% натрийн хлоридын тарилгын уусмал дахь 5% Декстрозын уусмал
  • Тарианы ус

НАЙРЛАГА:

  • Идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг: Векуроний бромид 4мг
  • Идэвхгүй бүрэлдэхүүн хэсэг (Тогтворжуулагч): Д-Маннитол (КР) 38,8мг
  • Идэвхгүй бодис (Тогтворжуулагч): Усгүй нимбэгний хүчил 8,3мг
  • Бусад идэвхгүй бүрэлдэхүүн хэсэг: 2 суурьт натрийн фосфат гидрат, Натрийн гидроксид, Фосфорын хүчил, Тарианы ус тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА:

  1. Зөвхөн мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг хориглогч эмийн хэрэглээ болон үйлдэлд мэргэшсэн туршлагатай эмнэл зүйн эмчийн удирдлаган дор хэрэглэнэ.
  2. Векарон амьсгалын булчинг сулруулах замаар амьсгалыг дарангуйлдаг тул механик агааржуулалтыг хэвийн амьсгал бүрэн эргэж сэргэх хүртэл хийх хэрэгтэй.
  3. Векароныг аюулгүй, зохистой хэрэглэх зорилгоор шаардлагатай бол Векароны булчин сулруулах түвшинг бодитойгоор үнэлэх ба булчингийн сулралыг (захын мэдрэлийг идэвхжүүлэгч ашиглан) хянана.
  4. Өмнө нь суксаметоний хлоридын хэрэглэсний улмаас хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өвчтөнд Векароныг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн ижил урвал илрэхээс болгоомжлох хэрэгтэй.
  5. Мэдрэл булчингийн сэрэл дамжилтыг хориглох үйлдэл бүрэн сэргэснээс хойш 24 цагийн турш тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг аюул дагуулсан машин механизмтай ажиллахыг хориглоно.
  6. Хэрэв өвчтөн тарган бол тунг туранхай өвчтөнтэй харьцуулж багасгах хэрэгтэй.