
Витабелла урьдчилж дүүргэсэн тарилга /холекальциферол 5.0мг/ 200,000 ОУН
Д аминдэмийн дутагдал, ясны сийрэгжилт, Рахит, Дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Витамин Д-ын дутагдал бүхий өсвөр насныхан болон өндөр настангуудын витамины Д-ын дутагдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Витамин Д-ын дутагдал бүхий насанд хүрэгсдийн витамин Д-ын дутагдлыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хүргэлт : УБ хот дотор 24-48 цагийн дотор хүргэгдэнэ
- Анхааруулга : 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт хийгдэнэ.
Д аминдэмийн дутагдал, ясны сийрэгжилт, Рахит, Дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Витамин Д-ын дутагдал бүхий өсвөр насныхан болон өндөр настангуудын витамины Д-ын дутагдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Витамин Д-ын дутагдал бүхий насанд хүрэгсдийн витамин Д-ын дутагдлыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ТУН АРГА ХЭМЖЭЭ:
Бэлдмэлийг эмчийн зааврын дагуу, цусан дахь 25-гидроксивитамин Д-ын түвшинг шалгаж тунг тохируулан хэрэглэнэ.
Хэрэглэсний дараа насанд хүрэгсдэд 3 сар, өсвөр насныханд 6 сарын дотор үр дүн болон зохимжийг судалж дахин хэрэглэх болон хэрэглэхгүй эсэхийг шийднэ. Тун хэтэрсний улмаас гаж нөлөөний тохиолдол ихсэж болзошгүй тул хэрэгцээт тунгаас илүү тунгаар хэрэглэж болохгүй болохыг анхаарах хэрэгтэй.
- Насанд хүрэгсэд: холекальциферолыг 200,000 ОУН тунгаар булчинд тарина.
- Өсвөр насныхан: холекальциферолыг 200,000 ОУН тунгаар булчинд тарина.
- Өндөр настан: холекальциферолыг 100,000 ОУН тунгаар булчинд тарина.
- Холекальциферолын жилийн тун 600,000 ОУН-с хэтрэхгүй байна.
НАЙРЛАГА:
- Урьдчилж дүүргэсэн 1 тариурт: Үйлчлэгч бодис: холекальциферол 5.0мг (200,000 ОУН) агуулагдана.
АНХААРУУЛГА:
- Тун хэтрэхээс зайлсхийхийн тулд витамин Д агуулсан бэлдмэл болон витаминаар баялаг хоол хүнс хамт хэрэглэж байгаа үедээ витамин Д-ын нийт тунг анхаарах хэрэгтэй.
- Кальцийн хэмжээг ажиглах ба насанд хүрэгсдийн цусан дахь кальцийн хэмжээ 10,5мг/дл эсвэл шээсэн дэх кальцийн түвшин 4мг/кг/хоногоос хэтэрвэл уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
- Их хэмжээний кальци хэрэглэж байгаа тохиолдолд цус ба шээсэн дэх кальцийн хэмжээг тогтмол хянах хэрэгтэй.
